ФОТО: Есөн хөлт цагаан тугийг ордны гадна цэнгүүлээд, баяр наадмын талбайд залахгүй өнжих үү

ФОТО: Есөн хөлт цагаан тугийг ордны гадна цэнгүүлээд, баяр наадмын талбайд залахгүй өнжих үү

Үндэсний их баяр наадмын хамгийн хүндэт, утга төгөлдөр үйл явдал бол Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд залах явдал байдаг. Гэтэл энэ жил коронавирус цар тахлаас сэргийлэх ажлын хүрээнд Улсын их баяр наадмыг “13 дугаар зуун цогцолбор”-т зохион байгуулахаар болсон.

Иймд “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” гэж заасан байдаг тул Есөн хөлт цагаан тугийг энэ жил наадмын талбайд цэнгүүлэх эсэх, цаашлаад хэрхэн “13 дугаар зуун цогцолбор”-т хүргэх тухай асуудал олны анхаарлын төвд байна. Одоогийн байдлаар Есөн хөлт цагаан тугийг “13 дугаар зуун цогцолбор”-т хүндэтгэн залах, цэнгүүлэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын баталж, зарлиг буулгаагүй байна.

Харин өнөөдөр Төрийн ордны гадна Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу Есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ. Иймд энэ жилийн баяр наадмаар Төрийн есөн хөлт цагаан тугийг төрийн ордны гадна талбайд цэнгүүлээд, наадмын талбайд залахгүйгээр өнжөөх үү гэсэн асуулт гарч байна.