Зүүнбаянгийн цэргийн ангид байлдагч нар нэгнээ хүнд гэмтээжээ

Зүүнбаянгийн цэргийн ангид байлдагч нар нэгнээ хүнд гэмтээжээ

Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан А нас барсан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа билээ.

Тэгвэл тус ангийн байлдагчид хоорондоо зодолдож нэгнээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед дөрвөн хал цэрэг хоорондоо зодоон үүсгэж, нэгнийгээ гэмтээсэн гэх мэдээлэл гарлаа.

Гэмтсэн цэргийг эмнэлэгт хүргэж, урууланд нь дөрвөн оёдол тавьсан аж. Улмаар зодоон үүсгэсэн болон гэмтэл авсан цэргүүдийг бусдаас нь тусгаарлаад байгаа юм байна.

Эл хэргийг Зүүнбаянгийн цэргийн ангийн удирдлагууд нууцалж байгаа гэх ба Зэвсэгт хүчний жанжин штабт энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байгаа аж.