Гадаадаас авчирч буй иргэдийнхээ мэдээллийг нээлттэй, ил тод болго

Гадаадаас авчирч буй иргэдийнхээ мэдээллийг нээлттэй, ил тод болго

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ болон гадаадад гацсан иргэдийн ар гэрийн төлөөлөл гадаадад гацсан монголчуудын нөхцөл байдал хурцдаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл  “Гадаадад гацсан 12 мянган иргэн бий. Монгол Улсад иргэдээ авч ирэх хангалттай нөөц боломж байхад нөөц боломжоороо авч байна гэж ойлгуулаад байна. Гадаадын авиа компаниуд нисэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсад ч өөр компаниуд байна. Энэ талаар УОК-т мэдэгдсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй.

Монголд тусгаарлах зочид буудлууд тохиролцож чадвал хангалттай бий. Зочид буудлуудын холбооноос хүртэл хүлээж авч болно гэдгээ хэлсэн байсан. Тиймээс эдгээр иргэний гэр бүлийн төлөөлөл болон төрийн бус байгууллага хамтран онгоцонд суугаад ирж байгаа хүмүүсийн нэрсийг нээлттэй болгож, олон нийтийн хардалтыг арилгах зэрэг асуудлаар УОК-т шаардлага хүргүүлж байна. Иргэдээ ав, тусгаарлах байрны тоог нэм" гэлээ.