Нээгдсэн үйлчилгээний газруудад ШАЛГАЛТ хийнэ

Нээгдсэн үйлчилгээний газруудад ШАЛГАЛТ хийнэ

Хүүхдийн парк, кино театруудыг шат дараатай нээж байгаа. Мөн дэлгүүр болон бусад үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг сунгаж 00.00 цаг болгосон. Үргэлжлүүлэн шат, дараатайгаар аж, ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээнэ. Тиймээс нээгдэж буй байгууллагууд халдвар, хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа. 

Нээгдэж буй байгууллагууд халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж буйг удахгүй шалгана гэж Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдэгдсэн юм. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө