БНСУ-д нутаг нэгт дөрвөн залууд зодуулсан монгол залуу нас баржээ

БНСУ-д нутаг нэгт дөрвөн залууд зодуулсан монгол залуу нас баржээ

БНСУ-д суралцаж, амьдардаг 26 настай залууг нутаг нэгт дөрвөн залуу бүлэглэн зодож хүнд гэмтээсэн талаар өмнө нь мэдээлсэн. Зодуулсан залуугийн биеийн байдал хүнд, Сөүлийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, дөрөв хоногийн турш ухаан оролгүй байсаар өнөөдөр үдээс хойш нас баржээ. 

Харин гэмт хэрэг үйлдсэн залуусийг цагдаад баригдаж, хэрэг үүсгэгдсэн талаар Солонгосын MBN телевиз мэдээлсэн. Сөүл хотын цагдаагийн газар хэргийн гол буруутан А-г хорьж саатуулаад байгаа ба хэрэгт холбогдсон бусад гурван монгол залууг тэднийг уг гэмт хэрэгт харьцангуй бага оролцоотой хэмээн үзсэн учир хорьж саатуулах шаардлагагүй гэж үзжээ. Уг хэргийг хариуцсан цагдаа нар Үндэсний шүүх эмнэлгийн байгууллагад хандан, задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шинжилгээний үр дүнд үндэслэн мөрдөн байцаах ажлаа үргэлжлүүлэх талаар БНСУ-ын Ёнхап агентлаг мэдээлэв.