Эрдэнэс Монгол компанийг УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр удирдах уу

Эрдэнэс Монгол компанийг УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр удирдах уу

2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулж УИХ-ын гишүүний алба тушаал хаших болсон Ж.Энхбаяр энэ хугацаанд ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдож, нэр хүнд нь багагүй унасан гэхэд болно. 

Иймд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг МАН-ын удирдлагууд гаргаж, тэрээр энэ удаагийн сонгуулийг өнжөөд буй. Харин МАН-ын энэхүү шийдвэрийг зарим эх сурвалжууд Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд болгох нь гэж таамаглаж байв.

Тэгвэл Ж.Энхбаярыг Эрдэнэс Монгол ХХК-ийн захирлын албан тушаалд томилохоор МАН-ын удирдлагууд ярилцаж буй бололтой. Тодруулбал, тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг юм. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшдэг. 

Иймд улс орны эдийн засгийн хувьд хамгийн чухал компани болох Эрдэнэс Монгол ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын удирдлагад өгөхөөр МАН-ын удирдлагууд ярилцаж байгаа ажээ.