Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг нээжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг нээжээ

Олон хоног үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас орон нутгийн замууд усанд автаж хөдөлгөөнд саад учруулаад байна. Тийм учраас өчигдөр Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замыг 23 цагаас бүрэн хаасан юм. Харин уг замын хөдөлгөөнийг өнөөдрийн 8 цагт нээжээ.

Гэсэн хэдийн ч УОК-оос зайлшгүй шаардлагагүй бол Дархан, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.