Хуурамч бичиг баримт үйлдсэн "ДЦС-2"-ын удирдлагуудыг торгожээ

Хуурамч бичиг баримт үйлдсэн "ДЦС-2"-ын удирдлагуудыг торгожээ

Нийслэлийн прокурорын газраас “ДЦС-2“ ТӨХК-ны гүйцэтгэх захирал ажилтай байсан С.Бямбаахүү, “ДЦС-2” ТӨХК-нд Ерөнхий ня-бо ажилтай байсан Б.Даваадуламд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ “Цагаан давс” ХХК-ны захирал ажилтай Д.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч хэлэлцээд:

  • С.Бямбаахүүг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.450.000 төгрөгийн торгуулийн ялаар
  • Б.Даваадуламыг Нийтийн а лбанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар
  • Д.Баатарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж
  • С.Бямбаахүүгээс 14.000.000 төгрөг, Б.Даваадуламаас 4.000.000 төгрөг, Д.Баатараас 6.232.945 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар