Д.Нямхүү: 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Д.Нямхүү: 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монголд нийт 227 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс  197 хүн эдгэрсэн, 30 хүн эмчилгээнд байна. 

Истанбулын онгоцоор 262 хүн ирэхэд 42 настай эмэгтэй амаржиж хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Долоон сартайдаа төрсөн, 1 кг 400 грам жинтэй, дутуу нярай ХӨСҮТ-д ирсэн. Нисэх багийн нисгэгчид хурдаа зөв тохируулан Монголд цагаасаа өмнө буусан нь хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлсэн" гэв.