Хөл хориог дахин 15 хоногоор сунгалаа

2020-07-10 13:14

Хөл хориог дахин 15 хоногоор сунгалаа

Коронавирусийн халдвартай холбогдуулан Монгол Улсад долдугаар сарын 15 хүртэл хөл хорио тогтоогоод байсан билээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа, хөл хориог дахин 15 хоногоор буюу долдугаар сарын 31 хүртэл сунгалаа.

2020-07-10 10:43

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр 10:00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Өнөөдрийн хурлаар Коронавирусийн  цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх тухай шийдвэр гаргах юм байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны зургаадугаар сарын 30-наас 2020 оны долдугаар сарын 15-ныг хүртэл сунгасан юм.

Энэ хугацаа баяр наадмын амралтын өдөр дуусах тул өнөөдөр сунгах эсэхийг шийдвэрлэх ажээ.

Мөн Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар томилогдсон учир УОК-ын бүрэлдэхүүнийг шинэчлэх нь.

Өнөөдрийн хуралдаанаар : 

  • “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэх аж.