Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд мэндэлсэн охидыг эх барьж авсан хүмүүст талархал илэрхийлжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд мэндэлсэн охидыг эх барьж авсан хүмүүст талархал илэрхийлжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд зорчиж явсан 42 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн талаар мэдээлсэн. Хугацаанаасаа өмнө буюу 7 сартайдаа дутуу төрсөн ихэр нярайг эх баригч н.Ёндондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ ийн САЭЭ-ний тасгийн сувилагч н.Буянжаргал нар эх барьж авжээ.

Тухайн үед жирэмсэн эмэгтэй даралт, хаван ихтэй байсан байна.

Мөн нисэх байгийн үйлчлэгч, мэргэжлийн хяналтын байцаагч нар туслалцаа үзүүлэн нисгэгчид онгоцыг төлөвлөсөн цагаас 30 минутын өмнө амжилттай газардуулжээ. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх жирэмсэн эхэд эмнэлгийн тусламж үзүүлж, амжилттай эх барьж авсан эмч, сувилагч, мэргэжлийн хяналтын байцаагч нар болон нисэх байгийнханд талархал илэрхийлсэн байна.