Хүй долоон худагт өнөөдөр болох байсан гурван насны морьдын уралдаан цуцлагдлаа

Хүй долоон худагт өнөөдөр болох байсан гурван насны морьдын уралдаан цуцлагдлаа

Хурдан морины салбар хорооноос мэдээлж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр зохион байгуулах товтой байсан хязаалан, шүдлэн насны морьдын уралдааныг түр хойшлуулаад байгаа билээ. 

Хүй долоон худагт бороо ихтэй байгаа тул өнөөдрийн гурван насны морьдын уралдаан цуцлагджээ.

  1. 07:00-11:00 Хязаалан насны морьдын уралдаан
  2. 12:00-14:30 Эрлийз дунд насны морьдын уралдаан
  3. 15:00-18:00 Шүдлэн насны морьдын уралдаан болох байсан юм.

Дээрх гурван насны морьдын уралдааныг 2020 оны долдугаар сарын 13-ныг хүртэл болгож хойшлуулсан тухай мэдээллээ.