Хот хоорондын зорчигч тээврийн автобуснууд хэвийн явж байна

Хот хоорондын зорчигч тээврийн автобуснууд хэвийн явж байна

Хот хоорондын зорчигч тээврийн автобуснууд хэвийн явж байгаа эсэх талаар АТҮТ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Батцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр “Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байгаа. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас зам эвдэрч түр хаах хэрэгтэй болж, сайдын тушаал гарвал автобусны билетээ захиалчихсан хүмүүсийн тасалбарыг нь буцаадаг эсвэл өдрийг нь сольж өгдөг” гэж мэдээллээ.