Эрлийз адууг монгол морьтой уралдуулах АВИЛГА 30 сая төгрөгт хүрч байна уу

Эрлийз адууг монгол морьтой уралдуулах АВИЛГА 30 сая төгрөгт хүрч байна уу

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаан дөнгөж сая болж өндөрлөлөө. Харин тус уралдаанд дээгүүр /эхний 10 байр/-т байрт хуралдсан азаргануудын ихэнх нь 50 хувийн цустай, эрлийз адуунууд болох талаар иргэд шүүмжилж байна. 

-ЭРЛИЙЗ АДУУГ МОНГОЛ МОРЬТОЙ ХАМТ УРАЛДУУЛАХ АВИЛГЫН ХАНШ 20-30 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН ҮҮ-

Энэ жилийн баяр наадмын хувьд монгол зургаан нас, эрлийз гурван насны морьд уралдана гэж Баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдэгдсэн. Гэтэл улсын баяр наадамд уяасан морио айргийн тав /эхний таван байр/-т хурдуулах гэсэн зарим иргэд баяр наадам зохион байгуулж байгаа зарим албан тушаалтнуудад авилга өгч, монгол морьтой эрлийз адуугаа хамт уралдуулж байж болзошгүй байна. 

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар “эрлийз адууг монгол морьтой уралдуулахын тулд 20-30 сая төгрөгийн авилгыг баяр наадмыг зохион байгуулж байгаа зарим албан тушаалтнуудад өгч байна” гэх мэдээллийг манай редакцид өгч байна. 

Учир нь монгол адуу жижиг биетэй, хөлийн хурд, харайлт багатай бол, цус холилдсон эрлийз адууны хувьд том биетэй, хөлийн хурд ихтэй, харайлт томтой байдаг байна. Иймд энэ төрлийн адууг монгол адууны зургаан наснаас салгаж уралдуулах шаардлагатай гэх шийдвэр гарсан ч бодит байдал дээр хэрэгжихгүй, баяр наадмыг зохион байгуулж байгаа зарим албан тушаалтнуудын хувьд ийнхүү авилгын томоохон сүлжээ болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.  

2017 онд У.Хүрэлсүх Монгол Улсын Шадар сайдын албан тушаалыг хашиж байх үедээ "тухайн жилийн баяр наадамд зөвхөн монгол морь уралдуулах шийдвэр гаргаж, зохих албан тушаалтнуудад хатуу анхааруулж байсан" билээ.