Хүчтэй салхины улмаас завьтайгаа алдагдсан хүүхдүүдийг эсэн мэнд олжээ

Хүчтэй салхины улмаас завьтайгаа алдагдсан хүүхдүүдийг эсэн мэнд олжээ

Буйр нуурт аялж явсан гэр бүл хүчтэй салхины улмаас хүүхдүүдээ завьтай нь нуурын усанд алдаж, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар улсын усан хил орчмоос эсэн мэнд олжээ. 

Хүнд үед чин сэтгэлээсээ тусламж үзүүлсэн хүмүүс болон Шадар сайд Я.Содбаатар, ХХЕГ, ОБЕГ, Сүмбэр сумын Цагдаагийн хэсгийн хамт олон, Хилийн 0306 дугаар ангийн хилчдэд энэ гэр бүлийнхэн талархал илэрхийлжээ. Гэнэтийн ослоос аврагдсан азтай хүүхдүүд амийг нь аварсан ХХЕГ-ынхан болон завинд мөргөж талархсанаа илэрхийлсэн байна. 

Баяр наадмын амралтын иргэд олноор хөдөө орон нутаг, гол устай газруудад аялж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг хүүхдүүдийн аав анхаарууллаа.