Эрлийз дээд нас: Ховд аймгийн Мөст сумын уугуул Ц.Бямбапүрэвийн сартай хул түрүүллээ

Эрлийз дээд нас: Ховд аймгийн Мөст сумын уугуул Ц.Бямбапүрэвийн сартай хул түрүүллээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт боллоо.
Эрлийз дээд насны морьдын уралдаан ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 115 хурдан хүлэг гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Энэ жилийн Эрлийз дээд насны морьдын хуралдааны түрүү магнайд, Ховд аймгийн Мөст сумын харьяат Ц.Бямбапүрэвийн сартай хул хурдалж, түрүүллээ. Харин аман хүзүүнд, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Батзоригийн хул азарга, айргийн гуравт, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, С.Лувсанбалдангийн халтар азарга ,айргийн дөрөвт, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Батзоригийн шарга халзан морь, айргийн тавд, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Д.Ганзоригийн хээр морь тус тус хурдаллаа.