Хүй долоо худагт хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хүй долоо худагт хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Өчигдөр хүй долоо худагт хоёр автомашин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал Land Cruiser маркийн автомашин Toyota маркийн суудлын тэрэгтэй мөргөлдсөн осол 15.00 цагийн орчимд гарсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа аж. Албан бус мэдээллээр авто ослын улмаас зорчигчид бэртсэн байж болзошгүй юм байна.Тээврийн цагдаагийн албанд өнөөдөр 15.50 цагийн байдлаар иргэдээс нийт 77 дуудлага мэдээлэл ирүүлжээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 56 дуудлага бүртгэгдсэнээс зургаан хүн гэмтсэн гэх мэдээлэл байна.