Баяр наадмын салбар хорооны дарга Х.Батбилэгийг АТГ-аас өнгөрөгч шөнө баривчилсан уу

Баяр наадмын салбар хорооны дарга Х.Батбилэгийг АТГ-аас өнгөрөгч шөнө баривчилсан уу

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд монгол зургаан нас, эрлийз гурван насны морьдыг уралдуулна гэж албанаас мэдэгдсэн. 

Гэтэл улсын баяр наадамд уяасан морио айргийн тав /эхний таван байр/-т хурдуулах гэсэн зарим иргэд баяр наадам зохион байгуулж байгаа зарим албан тушаалтнуудад авилга өгч, монгол морьтой эрлийз адуугаа хамт уралдуулж байж болзошгүй талаар бид өчигдөр мэдээлсэн. 

-ЭРЛИЙЗ АДУУГ МОНГОЛ МОРЬТОЙ ХАМТ УРАЛДУУЛАХ АВИЛГЫН ХАНШ 20-30 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН ҮҮ-

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар “энэ жилийн баяр наадамд эрлийз адууг монгол морьтой уралдуулахын тулд 20-30 сая төгрөгийн авилгыг баяр наадмыг зохион байгуулж байгаа зарим албан тушаалтнуудад өгч байна” гэх мэдээллийг манай редакцид өгч байсан юм. 

Тэгвэл Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын салбар хорооны дарга, бригадын генерал Х.Батбилэгийг АТГ-аас өнгөрөгч шөнө саатуулсан байж болзошгүй байна. 

Учир түүнийг хурдан морины үйлдвэрлэг байдлыг тодорхойлж, уралдах морьдыг барианд гаргахдаа албан тушаалаа ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэх шалтгаанаар АТГ-аас саатуулан шалгаж байж болзошгүй эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.