СОЁОЛОН: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүүллээ

СОЁОЛОН: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүүллээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан Хүй долоон худагт боллоо.

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнайд ирж үзэгч олноо баясгалаа.

Харин Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ аман хүзүүдэж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын хүрэн үрээ айргийн гуравт оров.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат С.Энхтөрийн хурдан хээр, айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ тус тус хурдаллаа.