ЭМЯ: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 262 боллоо

ЭМЯ: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 262 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 16-нд дөрвөн лабораторид нийт 438 шинжилгээ хийхэд, 437 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай, эрэгтэй хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Ажиглах байранд байгаа 72 хүний давтан шинжилгээ,  Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолооч, Баруунхараад зам засварын ажил хийж байгаа 32 хятад ажилтны шинжилгээ, Зургаадугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 75 цэргийн алба хаагчийн гурав дахь давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүс 30 болон 42 хоног эмчлэгдсэн. Нийт батлагдсан тохиолдол 262 болсноос 211 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 51 хүний биеийн байдлыг үнэлбэл, 50 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа" гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө