Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-наас хийгдэх бол 6 настнуудынхыг 15-наас эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-наас хийгдэх бол 6 настнуудынхыг 15-наас эхэлнэ

Ирэх хичээлийн жилд 2-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл болон шинээр сургуульд орох зургаан настнуудыг элсүүлэх бүртгэл хэзээ эхлэх талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох хүүхдүүд буюу хоёр нас болон 3-5 настай хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 3-25-ны хооронд tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар буюу цахимаар явагдана. 

Тодруулбал, тус хаягаар нэвтэрч ороод бүртгэх хэсэгт дарж, хүүхдийнхээ регистрийн дугаараар нэвтрэн мэдээлэлтэйгээ танилцана. Бүртгүүлэх хэсэгт утасны дугаараа бичиж оруулахад “бүртгэгдсэн” гэх зурвас дугаарын дагуу очсоноор бүртгэл нь баталгаажсаныг мэдэх боломжтой. Бүртгэлийн сайтад одоогийн байдлаар хөгжүүлэлт хийгдэж байгаа тул нэвтрэх боломжгүй. Наймдугаар сарын 3-н гэхэд хэвийн ажиллана.

Нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 15-наас цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж мэдээллээ.