ВИДЕО: М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын  тулаанч Ким Сэ-Ёныг дахин яллаа

ВИДЕО: М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын тулаанч Ким Сэ-Ёныг дахин яллаа

Монголын холимог тулааны “MFC” холбооны  70 килограмын аварга М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын “Road FC” холбооны ARC өдөрлөгт оролцож тус улсын тулаанч Ким Сэ-Ёныг өчигдөр хоёр дахь удаагаа яллаа.

Тэрбээр Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёнтой өнгөрсөн тавдугаар сарын 23-нд анх тулалдаж ялсан ч өрсөлдөгч тамирчин нь түүнийг нүд рүү нь хуруугаа хийж дүрэм зөрчсөн гэх гомдол гаргаснаар дахин дэвжээнд халз таарах болсон юм. Хоёр дахь тулаандаа М.Нандин-Эрдэнэ хоёрдугаар үеийн 1.58 секундэд хүнд цохилтоор ялсан юм.