Долоон настай охиныг “Хамгаалах” байрнаас гаргаж, аавд нь өгчээ

Долоон настай охиныг “Хамгаалах” байрнаас гаргаж, аавд нь өгчээ

Долоохон настай балчир охиныг төрсөн аавтай нь уулзуулахгүй ОХУ-руу хил давуулах гэж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тодруулбал, Увс аймгийн иргэн, “Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнхийн долоон настай охиныг ОХУ-ын Тува Улсад төрсөн учир эцэгт нь үлдээхгүй авч явахаар албаныхан “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын хамгаалах барайнд байлгаж байв.

Мөн хувийн өс хонзонтой гэх иргэн Г охины аав Д.Баянмөнхийг хар тамхины наймаачин, сэтгэл мэдрэлийн өвчтэй, охиноо хүчрихийлдэг гэх худал мэдээллүүдийг холбогдох байгууллагуудад хүргэснээр түүнийг охиноос нь салгах шалтгаан болсон байдаг. Тэгвэл иргэн Д.Баянмөнхийн охиныг ОХУ-ын Тува Улс руу хил гаргалгүйгээр өөрт нь эргүүлэн өгсөн аж. Энэ талаар бид түүнтэй холбогдож тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ, “Би охинтойгоо уулзаад байна. Миний охиныг өнөөдөр надад эргүүлэн  өгсөн. Охиноо авахад Увс аймгийн Засаг даргын орлогч асан, ИХТ Ц.Батболд гэх хүн маш их тус хүргэлээ. Баярлалаа гэдгээ хэлмээр байна. Миний охиныг "Асран хамгаалагч нь тогтоогдоогүй" гэдэг үндэслэлээр хамгаалах байранд хорьж байсан юм билээ.

ОХУ-ын хуулинд ч, Монгол Улсын хуулинд ч төрсөн эцэг, үр хоёрын дунд асран хамгаалах эрх олгоно гэж хэзээ ч байдаггүй. Учир нь би айлын хүүхдийг асарч аваагүй, төрсөн эцгийн үүргээ биелүүлж байсан шүү дээ. Үүнээс болж хэд хоног хорьсон юм байна. Хоёрдугаарт ОХУ-ын иргэнийг тухайн улсын элчин сайдын зөвшөөрөлгүйгээр саатуулсан нь тогтоогдсон” гэлээ.