Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт хийхийг НИТХ дахь МАН-ын бүлэг ДЭМЖИХИЙГ ХҮССЭНГҮЙ

Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт хийхийг НИТХ дахь МАН-ын бүлэг ДЭМЖИХИЙГ ХҮССЭНГҮЙ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар өнөөдөр нийслэлийн төсвөөс давсан 26 тэрбум төгрөгийг зарцуулах тодотголыг баталлаа.

26 тэрбум төгрөг нь бага мөнгө биш, иргэдийн татвараас бүрдсэн мөнгө учраас үр ашигтай зарцуулах талаар дараах 4 санал гаргаж, НИТХ дахь АН-ын бүлэг оруулсан байна.

Нийслэлийн хүн амын 60 хувь нь үйлчлүүлж байгаа Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж 10 тэрбум төгрөгийг тусгах, Нийслэлийн хүн амын 57 хувь нь амьдарч байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулж, Түрээсийн орон сууц, Ахмадын орон сууцыг нэмэгдүүлэхэд 8 тэрбум төгрөгийг тусгах, нийслэлийн 1.4 сая иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг 130 орчим Өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмж, нэмэгдүүлэх, шинэчлэхэд зардалд 2.6 тэрбум төгрөгийг тусгах, нийслэлийн хүн амд үйлчилгээ үзүүлдэг Мэргэжлийн байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдлын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд зориулж 6 тэрбум төгрөгийг тусгах саналуудыг АН-ын бүлэг гаргажээ.  Гэвч олонхийн бүлэг дэмжээгүй байна.

Ингэснээр МАН-ын бүлэг дахин урсгал зардлуудыг нэмэгдүүлэх 26 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт нэмж батлаад байна.

Жишээ нь замын голоор тавьж байгаа шар хайс, уулын моддыг үхүүлж байгаа асуудал нь олон нийтийн шүүмжлэл хүлээгээд байгаа боловч юу хийх нь тодорхой бус төлөвлөлттэйгээр дахин 5 тэрбум төгрөгийг хот тохижилтод зориулж тусгасан байна.

Сайжруулсан түлшний урамшуулал, тээвэрлэлтийн зардал 12,5 тэрбумыг тусгасан байна. Өглөгт 3,1 тэрбум төгрөг болон бусад үйл ажиллагааны зардал зориулахаар төсвийн хөрөнгийг тусган баталлаа.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө