Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орж, гурван хүн нас баржээ

Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орж, гурван хүн нас баржээ

Өчигдөр Өмнөд Солонгост /2020.07.24/ их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, олон арван байшин барилга усанд автжээ. Тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны мэдээлснээр Баасан гаригийн /2020.07.24/ өглөөний байдлаар улсын хэмжээнд гурван хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүн сураггүй алга болсон байна.

Үерийн усны хэмжээ цаг тутамд 80 миллиметрээр нэмэгдэж байсан ба тус улсын өмнөд хэсгийн боомт хот болох Бусан хот хамгийн их хохирол амсчээ. Мөн Кёнги мужид 1000 орчим айл өрх тог цахилгаангүй болсон байна.