ОБЕГ: Туул голд живсэн 11 настай хүүг олохын тулд 60 удаа шумбалт хийж, 150 км зам туулсан ч олоогүй

ОБЕГ: Туул голд живсэн 11 настай хүүг олохын тулд 60 удаа шумбалт хийж, 150 км зам туулсан ч олоогүй

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.15-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” “Маршалын гүүр”  хүртэл 156 км-т завиар явж,  60 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон байна. Ингээд 07.23-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.