Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд  баруун аймгуудын нутгийн хойд,  говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

25 минутын өмнө