СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар бороо орж байх үед мотоциклоо асааж, аянганд цохиулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар бороо орж байх үед мотоциклоо асааж, аянганд цохиулжээ

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Борлог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/07.23-ны өдрийн 17:00 цагийн орчимд малчин Б /38 настай, эмэгтэй/ нас баржээ.

Учир нь дуу цахилгаантай аадар бороо орж байх үед мотоциклоо асааж аянганд цохиулсан байна. Энэ тухай мэдээллийг 07.23-ны өдрийн 21:35 цагт ОБЕГ хүлээн авжээ. Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 23:30 цагт очиж, малчин Б-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурваж: ОБЕГ