Х.Бат-Ялалтыг шүүх хурал эхэлж байна

Х.Бат-Ялалтыг шүүх хурал эхэлж байна

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.07.24/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна.

Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан.

Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Гэвч шүүх хурал долдугаар сарын 3-ныг хүртэл дахин хойшилж, түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан билээ.