СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 18 настай иргэн есөн давхарын салхивчны хонгилоос унаж, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 18 настай иргэн есөн давхарын салхивчны хонгилоос унаж, нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны баригдаж буй 12 давхар барилгын есөн давхрын салхивчны хонгилд хүн унаж нас барсан, гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 20:50 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км замыг туулан 21:09 цагт очиж, цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ууганбаяраар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Амиа алдсан иргэн нь “ТЭББ” ХХК-ийн гэрээт ажилтан Архангай аймгийн харьяат, 18 настай, эрэгтэй  Д байсныг цагдаагийн ажилчид тогтоожээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө