Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гүүрний дам нурууг угсарч дуусчээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гүүрний дам нурууг угсарч дуусчээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд нийт 27 төмөрбетон гүүр барьж байгуулах ажил өнөөдрийн байдлаар 52 хувьтай үргэлжилж байна.

Энэ өдөр тус чиглэлийн төмөр замын төсөл дээр ажиллаж буй туслан гүйцэтгэгч 14 компанийн нэг болох “Туулын гүүр далай” ХХК нь хариуцан авсан 132.38 урт м төмөрбетон гүүрийн дам нурууг угсарч дуусгасан байна. “Туулын гүүр далай” ХХК-ийн хариуцсан энэхүү төмөрбетон гүүр нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км трассын 369 дүгээр цэг дээр байршиж байгаа юм.




Өнөөдөр луу өдөр

35 минутын өмнө