Д.Нямхүү: Өчигдөр хийсэн 1600 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 118 хүн эдгэсэн

Д.Нямхүү: Өчигдөр хийсэн 1600 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 118 хүн эдгэсэн

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

Тэрээр "Долдугаар сарын 25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид 1,676 сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй.  Долдугаар сарын 25-нд Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Бид давтан шинжилгээн дээр ихээхэн анхаарч байна.  Тандалтын зорилгоор Өвөрхангай болон Замын-Үүдийн эмнэлгээс 7 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Ажиглах байрны 16 хүний давтан шинжилгээнээс мөн халдвар илрээгүй. Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Ингээд нийт батлагдсан 288 тохиолдлоос 118 нь эдгэрч гарсан. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байгаагийн 61 хөнгөн, 9-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна.

Эдгэрч сувилалд гараад хянагдаж байсан 23 хүнээс вирус эерэг гарсан байсан тул хүмүүстэйгээ ойлгоцсоны үндсэн дээр хугацааг сунган хянаж байсан. Тэдгээр хүнээс 11 хүний гурван удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжлүүлээ. Ажиглах хянах ажлыг бид дэг журамтай үргэлжлүүлж байна" гэлээ.