Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 264 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 264 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд

  • -жирэмсэн болон асран хамгаалагчтай 11,
  • -эрүүл мэндийн шалтгаантай 28,
  • -өндөр настан, асран хамгаалагчтай 22,
  • -бага насны хүүхэдтэй гэр бүл 51,
  • -хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.