Хоромдохын голд живсэн байж болзошгүй иргэн Н-г эрэн хайх ажлыг зогсоожээ

Хоромдохын голд живсэн байж болзошгүй иргэн Н-г эрэн хайх ажлыг зогсоожээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл нь ус болсон/ Хоромдох голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авчээ.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн алба хаагчид 07.26-ны өдрийн 06:30 цагаас “Хоромдох”-ын голын дээд хэсгээс “Хотон нуур” хүртэл 18 км-т завьтай урсаж, 3-5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, нисгэгчгүй төхөөрөмжөөр 3 км-ын тойрогт, голын эрэг дагуу 3 км-т эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ