Африкт гацсан Монгол эмэгтэйн зардал бүрдэж, эх орондоо ирэхээр болжээ

Африкт гацсан Монгол эмэгтэйн зардал бүрдэж, эх орондоо ирэхээр болжээ

Африк тивийн Нигериа улсын “Owerri imo state” хэмээх газарт Т.Оюуномин гэх монгол эмэгтэй таван сар гаруй хугацаанд ганцаараа гацаж, таньж мэдэх хүнгүй хэцүү байдалд байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, олон хүнийг эмзэглүүлсэн билээ. Анх энэхүү эмэгтэйн тухай мэдээллийг Ц.Уянга гэх эмэгтэй цахим орчинд тарааж, хүмүүс үүнээс хойш өөрсдийн боломжоор туслаж, дэмжиж эхэлсэн юм.

Харин өнгөрсөн амралтын өдрөөр уг эмэгтэй өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хандив гуйснаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 3397 доллар цугларч, наймдугаас сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх боломжтой болжээ. Тэрээр энэ хугацаанд туслаж дэмжсэн Ц.Уянга хэмээх бүсгүй болон Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний тэргүүн, хандив өргөсөн бүх хүмүүстэй нүүр хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө