Архангайн “Цагаан даваа”-нд осолдсон гэр бүлийн тэргүүн нас баржээ

Архангайн “Цагаан даваа”-нд осолдсон гэр бүлийн тэргүүн нас баржээ

Энэ сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан машин унасны улмаас дэлбэрэлт болж, уг замаар зорчиж явсан 20-иод хүн түлэгдсэн аймшигт осол гарсан билээ.

Ослын улмаас газар дээрээ 2 хүн нас барсан бол түлэгдсэн хүмүүсээс хоёр хүн нэмж нас бараад байна. Тодруулбал, 5 настай охин нь аймгийн эмнэлэгт нас барсан бол гэр бүлийнхнийгээ гал дундаас гаргаж авах гэж бүхий л хүчээ дайчилсан өрхийн тэргүүн, 34 настай Ж.Банзрагч долоодугаар сарын 23-ны өдөр нас баржээ. Түүнийг өнөөдөр хөдөөлүүлж байна. Энэ гэр бүлээс үлдсэн хүмүүс болох өндөр настай ээж, эхнэр, 13 настай том охин , 10 настай хүү гэмтлийн эмнэлэгт 30-60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна. Хамгийн хүнд нь 10 настай хүү 60 хувийн түлэгдэлтэй сэхээн амьдруулах тасагт амьдрахын төлөө тэмцэж байгаа бол ээж нь тэвэрч үлдсэн 5 сартай хүү хамгийн бага түлэгдэлтэй үлджээ.

Тус гэр бүлд тусламжийн гараа сунгаж, хандив өргөхийг нийт Монголчуудаасаа хүсэж байна.

Хандивын данс:

Эхнэр Очбаярын Цэнгэлийн

Хаан банк 5021715838

Голомт банк 2205040025

Худалдаа хөгжлийн банк 472008534

Холбогдох утас:  95452112, 99850647