Коронавирусийн эсрэг вакцины асуудлаас болж АНУ болон БНХАУ-ын хооронд хурцадмал байдал үүсчээ

Коронавирусийн эсрэг вакцины асуудлаас болж АНУ болон БНХАУ-ын хооронд хурцадмал байдал үүсчээ

БНХАУ АНУ-ын Хьюстон дахь дипломат төлөөлөгчийн газраа хаах шийдвэр гаргасны дараа Америкийн дипломат төлөөлөгч нар өнөөдөр БНХАУ-ын Чөндү хот дахь Америкийн консулын газрыг орхин явсан байна.  Тэд албан баримт бичгээ хайрцагт хийж авч явжээ. Тухайн үед орон нутгийн оршин суугчид гадаа цуглаж, БНХАУ-ын тугийг өргөж сельфи хийж байлаа.

БНХАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслээр, Америкийн консулын газраас явж байгаа ачааны машин,  мөн дипломат тэмдгийг авч хаяж байгаа зургийг үзүүлжээ. Консулын газрын гадна олон цагдаа таран байрлаж, тухайн үйл явдлыг харж байсан хүмүүсийг тарахыг уриалж, өдөөн хатгалга үймээнээс урьдчилан сэргийлэхийг уриалсан байна. АНУ-ын эрх баригчид Техас мужийн Хьюстон хот дахь консулын газрыг хаахыг өнгөрсөн баасан гараг гэхэд хаах шаардлага тавьсан. Шаардлагын эцсийн хугацаа дуусахад, Америкийн албаныхан тухайн консулын газарт хүчээр нэвтэрсэн гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

АНУ-д  туршиж байгаа COVID 19-ийн эсрэг вакцинтай холбоотой нууц баримт хулгайлахаар тагнуулын ажиллагаа явуулсан нөхдийг БНХАУ дэмжиж, хамгаалсан гэдэг үндэслэлээр Хьюстон дахь Консулын газрыг хаах шаардлага тавьсан. Харин БНХАУ-ын гадаад хэргийн яамны албаны хүн энэ асуудалд холбогдуулан мэдэгдэл хийж, АНУ-ын энэ шийдвэр нь БНХАУ-ын эсрэг худал гүтгэлэгт үндэслэсэн хэмээн хэлсэн.

Хоёр орны хооронд олон асуудал дээр үндэслэн хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаа юм.