Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 303 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас долоон хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ.

Тухайн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон бол явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авсан байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.07.25-ны өдрийн 07:00 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Хан хошуу” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож , зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон,
  • 2020.07.25-ны өдрийн 08:00 цагийн орчим Говь-Алтай Бигэр сум 4-р баг Хөх хонд гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй О-гийн амь нас хохирсон,
  • 2020.07.24-ний 21:00 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг нас 4 сартай эрэгтэй, хүүхдийг мөргөж амь насыг хохироосон,
  • 2020.07.26-ны 06:00 цагийн орчим Хөвсгөл аймаг Ханх сум 1-р баг “Сэвсүүл” гэх газарт шороон замд Toyota-Raun маркийн автомашин жолооч, явган зорчигч 56 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироожээ.

Иймд жолооч нар алсын замд хурдаа хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба