Франкфуртын онгоцоор ирсэн 18 иргэн суулт зарлажээ

Франкфуртын онгоцоор ирсэн 18 иргэн суулт зарлажээ

Өнөөдөр өглөө 07:39 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэд суулт зарлажээ. Тодруулбал, “Баянхангай" амралтын газарт хуваарилагдсан 18 иргэн амралтын газрын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэдний зүгээс тусгаарлалтын өрөөнд ганц ганцаараа орох шаардлага тавьж байгаа ба яг одоо суултаа үргэлжлүүлж байгаа ажээ. Мөн “Тусгаарлах байр шаардлага хангаагүй, ариун цэврийн баталгаагүй байна. Бид тансаг газар хүсээгүй. Бусад шигээ чанарын шаардлага хангасан газар тусгаарлагдмаар байна” хэмээн эсэргүүцэж буй аж.

Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна. Эдгээр иргэдээс дөрвөн иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Цэргийн төв эмнэлэг, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлахаар болсон юм.