ШШГЕГ-ын шинээр томилогдсон дарга Д.Загджавт элчин сайдууд баяр хүргэж, амжилт хүсжээ

ШШГЕГ-ын шинээр томилогдсон дарга Д.Загджавт элчин сайдууд баяр хүргэж, амжилт хүсжээ

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Д.Загджавыг томилсон билээ. Түүнийг томилогдсон даруйд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Азизов,  Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.В.Чепурной нар баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Азизов:

“Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдсон танд Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Таны ажлын замналын энэхүү шинэ үе шат нь олон салбарт ажилласны үр дүн, Монгол Улсын төрийн захиргааны бүтцэд ажилласан асар их туршлага, улс орныхоо ашиг сонирхлын гүн мэдлэгийг тань улс орны дээд удирдлагууд өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл мөн.

Ноён Загджав танд эрүүл энх, бидний элэгсэг Монголын ард түмний хөгжин цэцэглэхийн төлөөх ажил тань үр бүтээлтэй байхын хүсэж ар гэр, төрөл төрөгсдөд тань энх тайван, аз буян, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”гэжээ.

Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.В.Чепурной:

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдсонд танд чин сэтгэлийн баяр хүргэж байна.

Таны мэргэжлийн болон амьдралын баялаг туршлага, тавьсан зорилгодоо тууштай, хариуцлагатай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааг үр ашигтай явуулахад тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэмсэг ноён танд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, энэхүү өндөр албан тушаалд тань амжилт хүсэж, тавьсан зорилгодоо хүрэхийг ерөөж байна.

Цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна”  гэжээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө