Нарны замыг Дүнжингаравын замтай холбосон нүхэн гарцын ажил хийгдэж байна

Нарны замыг Дүнжингаравын замтай холбосон нүхэн гарцын ажил хийгдэж байна

Нарны замыг Дүнжингаравын авто замтай холбосон төмөр зам доогуурх нүхэн гарц бүхий авто замын ажил явагдаж байна.

Уг төсөл хэрэгжсэнээр хоёр талдаа явган зам, авто замын дөрвөн нүхэн гарц бүхий 14 метрийн өргөнтэй, 238 метрийн урттай авто зам баригдаж Нарны замыг Дүнжингаравын замтай холбосон босоо тэнхлэгийн зам болох юм.

Тус зам ашиглалтанд орсноор Нарны замын ачааллыг Дүнжингаравын авто зам руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэх ач холбогдолтой аж.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар