УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ

УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ

Өнөөдөр /2020.07.28/ УОК 14.00 цагаас хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “УОК-ын хуралдаанаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 289 тохиолдлын 73.7 хувь нь ОХУ-д сурч, ажиллаж амьдарч байсан иргэдээс илэрсэн. Мөн коронавирусын халдвар дотоодод тархах эрсдэл өндөр байгаа. 

Тиймээс УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо” гэв.