ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ гаргаж Хакухо М.Даваажаргалыг Монгол улсын иргэншлээс хаслаа

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ гаргаж Хакухо М.Даваажаргалыг Монгол улсын иргэншлээс хаслаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Монгол Улсын харьяатаас гаргах тухай зарлиг гаргаж, Аварга овогт Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөршөөрсөн байна. 

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх их аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авсан ч албан ёсоор ЗАРЛИГАА гаргаагүй байсан. Тэгвэл тэрбээр ЗАРЛИГАА гаргасан нь энэ аж. 

Ерөнхийлөгчийн зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг юм байна.

Японы мэргэжлийн сүмогийн дүрмийн дагуу дэвжээний эзэн  болох хүн Японы иргэн байх ёстой аж. Тиймээс Их аварга Хакухо М.Даваажаргал өөрийн улсын иргэншлээс татгалзаж буй юм.