21 настай Б, 16 настай Н, нар хиймэл нууранд живж амь насаа алджээ

21 настай Б, 16 настай Н, нар хиймэл нууранд живж амь насаа алджээ

Говь-Алтай аймгийн нутагт байрлах хиймэл нууранд хоёр иргэн живсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал: 7 сарын 29-ний өдөр тус аймгийн Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 22 километрийн зайд орших “Шаврын гол” гэдэг газар 21 настай Б, 16 настай, эрэгтэй Н нар бусад дөрвөн хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон байна.

Уг ослын тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 километр зам туулан очиж, хиймэл нуураас иргэн Б, Н нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.