БНАСАУ-д коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгджээ

БНАСАУ-д коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгджээ

БНАСАУ-д коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн нь үгүйсгэгдсэн байна. Тус улсын зүгээс шинэ коронавирусийн халдвар нэг ч бүртгэгдээгүй талаар ДЭМБ-д мэдээлжээ.

Хойд Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусийн сэжигтэй анхны тохиолдол бүртгэгдсэн гэж долдугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн талаар дэлхийн хэвлэлүүд бичиж байсан юм. Халдварын сэжигтэй хүн нь долдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн бөгөөд Кэсон хотод байрлаж байсан аж. Түүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь тодорхойгүй гарсан хэмээж байлаа.

Мөн энэ сарын 27-нд Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн дүрвэгч коронавирусийн тээгч байгаагүй хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн.