Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах бодолгүй байгаагаа мэдэгджээ

Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах бодолгүй байгаагаа мэдэгджээ

Пүрэв гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хүсэлгүй байгаагаа мэдэгджээ. Өмнө нь тэрээр твиттер хуудсандаа сонгуулийг хойшлуулах шаардлагатай хэмээн бичиж байсан юм.

Тодруулбал "Шуудангаар бүх нийтийн санал хураалт явуулах нь түүхэн дэх хамгийн найдваргүй, шударга бус сонгууль болно. Энэ нь АНУ-ын хувьд маш ичгүүртэй хэрэг. Хүмүүс найдвартай, аюулгүй байдлаар саналаа өгөх боломжтой болтол сонгуулийг түр хойшлуулах хэрэгтэй " хэмээн хэлж байв. Гэвч  өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр энэхүү байр сууриа няцаасан байна.