Ботаникт нийтийн эзэмшил газар зөвшөөрөлгүй баригдсан барилгыг чөлөөлөв

Ботаникт нийтийн эзэмшил газар зөвшөөрөлгүй баригдсан барилгыг чөлөөлөв

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд БЗД-ийн 8 хороо Ботаникын эцэс тролейбусны буудлын зам дагуу нийтийн эзэмшил газар зөвшөөрөлгүй барьсан барилгыг чөлөөлжээ.

Чөлөөлсөн талбайд энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, тохижилт болон цахилгаан автобус цэнэглэх байгууламжийн ажил хийх аж. Баянзүрх дүүргийн 8 хорооны авто зам, замын байгууламжийн доогуур Улаанбаатар хотын төв магистраль цэвэр, бохир усны 600 мм-ийн шугам хоолой явдаг хамгаалалтын бүс оршдог. Энэ  магистраль шугам нь 1985 онд баригдсан, насжилт өндөртэй. Эвдрэл гэмтэл гарвал засвар үйлчилгээ хийх талбайгүй учраас нүүлгэн шилжүүлэхийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах ОНӨААТҮГ-ийн газраас удаа дараа шаардах бичиг ирсэний дагуу газар чөлөөлөөд байна.