Филиппиний ерөнхийлөгч амны хаалтыг бензинээр ариутгах зөвлөгөөг ард түмэндээ өгчээ

Филиппиний ерөнхийлөгч амны хаалтыг бензинээр ариутгах зөвлөгөөг ард түмэндээ өгчээ

Өнгөрсөн долоо хоногт Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте амны хаалтаа бензинээр угааж ариутгахыг ард иргэдэдээ зөвлөсөн. Тэрбээр ариутгалын бодис олж авах боломжгүй хүмүүс амны хаалтаа бензинээр угаах боломжтойг олон нийтийн арга хэмжээний үеэр хэлж байжээ. “Ариутгалын бодис авах боломжгүй нь шатахуун түгээх станц руу очиж, бензин, эсвэл дизель түлшээр угаах хэрэгтэй” гэж Дутерте хэлсэн юм.

Энэ мэдэгдлийн дараа Филиппиний ерөнхийлөгчийн хэвлэлийн алба залруулга гаргаж, түүнийг хошигнож байсан гэж тайлбарлажээ. Гэтэл Дутерте өнгөрсөн Баасан гарагт дахин энэ зөвлөгөөгөө өгчээ. Тэрээр “Би тоглоогүй байна. Та бүхэн миний зөвлөгөөг дагаад үзэх хэрэгтэй. Шүүмжлэгчид намайг галзуурсан гэж ярьж байна. Хэрвээ би галзуу бол миний оронд өөр хүн ерөнхийлөгч болох ёстой байсан” гэж тэр ярьсан байна. 100 сая орчим хүн амтай Филиппин улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 90,000 шахуу тохиолдол бүртгэгдэж, 2,000 орчим хүн нас бараад байгаа.