2050 онд эдийн засгаараа тэргүүлэх 50 орны тоонд Монгол улс багтсангүй

2050 онд эдийн засгаараа тэргүүлэх 50 орны тоонд Монгол улс багтсангүй

Өнөөгийн байдлаар дэлхийн улс орнуудаас эдийн засгийн нөөц боломж цар хүрээгээрээ АНУ, БНХАУ, Япон улс тэргүүлж байгаа билээ.

Тэгвэл одоогоос 30 жилийн дараа буюу 2050 онд энэхүү жагсаалт хэрхэн өөрчлөгдөж болох талаар олон улсын судалгааны PriceWaterCooper байгууллагын шинжээчид таамаглал дэвшүүлжээ.

Тэдний таамаглаж буйгаар 2050 онд эдийн засгаараа тэргүүлэх таван улсын жагсаалтад Азийн бүсийн гурван улс багтаж, Хятад улс тэргүүлэх өндөр магадлалтай байгаа юм. Тодруулбал, 2050 онд Хятад улсын эдийн засгийн хэмжээ одоогийн хэмжээнээс 4.1 дахин өснө гэж тооцоолжээ.

2050 онд дэлхийн хамгийн том эдийн засаг болох магадлалтай эхний 10 улсын жагсаалтад: (ДНБ хэмжээг тэрбум ам доллараар)

  1. Хятад 58.499 ам.доллар
  2. Энэтхэг 44.128 ам.доллар
  3. АНУ 34.102 ам.доллар
  4. Индонез10.502 ам.доллар
  5. Бразил 7.540 ам.доллар
  6. Орос 7.131 ам.доллар
  7. Mексик 6.863 ам.доллар
  8. Япон 6.779 ам.доллар
  9. Герман 6.138 ам.доллар
  10. Их Британи 5.369 ам долларт хүрнэ гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

Эх сурвалж:PWC