Ё.Отгонбаяр: Туркээр дамжин Монгол улсад ирэх иргэдийг ОХУ оруулахгүй болохыг анхааруулж байна

Ё.Отгонбаяр: Туркээр дамжин Монгол улсад ирэх иргэдийг ОХУ оруулахгүй болохыг анхааруулж байна

Дэлхий даяар тархсан шинэ төрлийн коронавирусийн улмаас Монгол улс хилээ хаагаад хагас жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд иргэдийг тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирж байсан ч түүний цаана олон монгол иргэд гадаадад орхигдсоор байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт 25 гаруй хоног ачааны автомашинд суун ОХУ-аар  дамжин нутагтаа ирсэн нэгэн монгол охин олны анхаарлыг татсан юм. Түүний хувьд Чех улсад сурдаг оюутан бөгөөд ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хил нэвтрэх гэсэн боловч, манай хил гаалийн ажилчид түүнийг Монголын хилээр нэвтрүүлэхгүй “буц” гэсэн шаардлагыг тавьж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан.

Харин ОХУ одоогоор гурван улсад д хилээ нээсэн нь Танзани, Турк, Их Британи бөгөөд манай улсын иргэдийн хувьд Туркээр дамжин эх орондоо ирэх явдал ихэсчээ. Тодруулбал, иргэд Туркээр дамжин ОХУ-д очин тэндээсээ Монгол руу орох тохиолдол ихэссэн бөгөөд ОХУ оруулахгүй байгаагаас Туркт гацаж буй Монгол иргэдийн тоо ихсэж байна хэмээн Туркт буй манай улсын ЭСЯ, консулын газраас анхааруулжээ. Одоогоор ОХУ нь дамжин өнгөрөх эрхийг зөвхөн тодорхой хэдэн улсын иргэдэд олгосон бөгөөд манай улсад тарваган тахал дэгдсэнээс үүдэн хилээ нээхгүй байх шийдвэрийг гаргасан билээ.